"Education is the best provision for the journey to old age."

2011-06-19 - How to learn to speak in English quickly?

Англиар яаж хурдан ярьж сурах вэ? Бидний амьдарч буй эрин зуунд англи хэлийг сурах мөн түүнчлэн өөр бусад гадаад хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Англи хэлгүйгээр одоо глобалчлагдаж байгаа ертөнцөд сурч ажиллаж амьдрах, мэдээлэлийг олж авахад бэрхшээлтэй болсон байна. Зөвхөн эх хэлээрээр эх сурвалж мэдээллийг олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Манай монголчуудын гадаад ертөнцтэй харилцах харилцаа улам өргөн цар хүрээтэй болж байна.За тэгээд хүн болгон Англи хэлийг хамгийн хурдан сурах талаар эрэл хайгуул хийж сурахыг хичээдэг. Гэтэл энэ нь бүтэшгүй зүйл юм. Мөн зарим нь тухайн оронд нь очоод хэдэн сар болчихвол л хэл сураад ирнэ гэж бодон нилээд цаг хугацаа зардал энерги зарцуулдаг боловч тодорхой үр дүн багатай ирээд санаагаар унан би ч ер нь хэлний авьяасгүй юм байна гэдэг ч юм уу эсвэл тэгээд шантраад орхичихдог тал байдаг. Хэл сурна гэдэг нь тоо бодож сурах болон түүх судлахтай адилгүй. Суралцагчаас нөр их хөдөлмөр зүтгэл, оролдлого, дадлага, цаг хугацаа шаарддаг болохыг амьдрал өнөөдөр харуулаад байна. Ер нь гадаад ямар нэгэн хэлийг эзэмшсэн хүн болгон үүнийг хэлэх байх л даа. Гэхдээ гадаад хэлийг хүн 100 хувь яг өөрийнхөө төрөлх хэл шиг эзэмшинэ гэдэг бол ховор зүйл шүү дээ. Хамгийн гол нь чөлөөтэй ярьж өөрийнхээ бодол санааг зөв илэрхийлж сурахад л байгаа юм.За ингээд Англи хэлээр чөлөөтэй ярьж сурахад хэрэг болох боловуу гээд хэдэн зөвлөмжийг та бүхэнд хүргэе. Юуны түрүүнд хэлэндээ дасал болох. Ярианы дадлага сайн хийх Ярихаас бүү ич. Ичнэ гэдэг зүйл хэл сурч байгаа хүнд хамгийн том чөдөр тушаа гэдгийг сайн ойлго. Сайн ном, аудио хичээлтэй байх Аудио хичээлээ дахин дахин сонсож давтаж хэлэх, олон дахин давтаж хэлэх Англи хэл дээр энгийн хэллэгтэй уран зохиолын ном унших Англи хэл дээр кино үзэх Бүхэл бүтэн утга санаа агуулсан өгүүлбэр цээжил. Үг цээжлэх нь тийм ч оновчтой зүйл биш. Өөрөө өөртөө англи хэлний орчин бүрдүүл. Энэ нь өөрийнхөө орчин тойронд англи хэлний сурах бичиг эсвэл англи хэл дээр бичигдсэн уран зохиолын ном, дуу видео бичлэг зэргийг байнга байлга бас тэгээд түүнийгээ өдөр тутам хэрэглэж занш. Гадаад ертөнцтэй өөрийгөө холбож өг. Одоо үед маш олон англи хэл болон бусад хэлийг сурах үнэгүй вэбсайт байдаг болсон ба тэдгээрийн гишүүн болсноор бусад унаган хэлтэй болон бусад гадаад хэлийг сурч байгаа хүмүүстэй танилцаж болох ба тэдэнтэй мэдээлэл солилцох бүрэн боломжтой юм.Сургалтын төвд хандах Хэлийг хурдан сурах аргуудаас       Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлүүдийг судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч судлах хөдөлгөөнийг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлснээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд франц, англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч энэ нь цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш гэнэ. Аль болох залуу насандаа л хэл сурах хэрэгтэй.
Ингэхийн тулд,

1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Өөрийн санааг сурч буй хэлээрээ илэрхийлэхийг байнга хичээвэл хэлийг амархан сурдаг гэж эрдэмтэд баталдаг.
2. Цаг үргэлж сониуч, овсгоотой бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ бусдаас юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилцахыг тэмүүл.
3. Хөгжим байнга сонс. Энэ нь сонсгол сайжирч “чих онгойход” тусална. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл болох нь батлагдсан. Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ингэхдээ ярианы хэллэгүүдэд голлон анхаарна. Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ?
     Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үгийг цээжилж чаддаг болохыг Болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийнхээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ.

Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар гурван сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшүүлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан хэлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу зөнгөөрөө явж байгаа юм шиг аяндаа сурах болно.

Хэдэн үгээр ярьж болох вэ?
Англи хэлэнд хамгийн их хэрэглэгддэг 500 үгтэй байхад 70 хувь, 1000 үгтэй байхад 80,5 хувь, 2000 үгтэй байхад 86 хувь, 3000 үгтэй байхад 90 хувь, 5000 үгтэй байхад 93.5 хувь, 10000 үгтэй байхад эх бичгийн 96.4 хувийг ойлгож чаддаг байна.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 2 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax